Онцолсон програмууд
OneNote-н бусад мэдээллийг эдгээр програм, төхөөрөмжөөс ав.
Brother Web Connection
Таны Brother машин (MFP/Баримт сканнер) зураг скандаж, OneNote болон OneDrive руу компьютероор дамжуулалгүй шууд байршуулж чадна.
Chegg
Оюутнууд чухал гэрийн даалгаварынхаа хариултуудыг Chegg Study Q&A дотроос OneNote рүүгээ хадгалж болдог боллоо. Үүнд OneNote-н "Үүнийг тайр" товчийг ашиглавал илүү хялбар. Тэндээс та өөрийн хариултуудыг сэдэв, анги, даалгавараар нь цэгцэлж болох бөгөөд түүнийгээ хормын төдийд OneNote дотроос хайж болно. Сургалтын лавлах үүсгэж, ангийнхантайгаа хамтран ашиглаарай.
cloudHQ
Өөрийн OneNote-н тэмдэглэлүүдийг cloudHQ-тай нэгтгэ. Бусад түгээмэл үүлэн үйлчилгээнүүд болох Salesforce, Evernote, Dropbox гэх мэтэд өөрийн тэмдэглэлийн дэвтрүүдийг синхрончил. Бусадтай хялбархан хамтран ажиллаж, аль ч програм дээр санаагаа хуваалцан, автоматаар эргээд OneNote-д синхрончил. Санамсаргүйгээр устгасан тохиолдолд санаагаа алдалгүй хамгаалахын тулд бусад үүлэн үйлчилгээн дээр OneNote тэмдэглэлийн дэвтрүүдээ нөөцлөөрэй.
Newton
OneNote-д чухал э-шуудангуудыг хадаглахын тулд Newton-г ашиглан ганц товших. Энэ нь нэхэмжлэх, жор, эсвэл чухал хэрэглэгчийн э-шуудан эсэхээс үл хамааран Newton-ны OneNote нэгтгэлийг ашиглан бүх зүйлийг хамтад нь байлгана.
Docs.com
Docs.com нь OneNote-н тэмдэглэлийн дэвтрүүдийг ашиглан тэмдэглэл болон сургалтын материал түгээх боломжийг хэрэглэгч нарт олгоно. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа багш суралцагч гэх мэтийн хүмүүст таны OneNote-н тэмдэглэлийн дэвтрийг харах, дахин ашиглах боломжийг олгосноор олон нийтэд алдарших, нөлөөтэй болоход тань тусална.
Doxie Mobile Scanners
Doxie нь цэнэглэдэг шинэ төрлийн цаас скандагч тул та компьютергүйгээр хаанаас ч баримт скандах боломжтой. Хаана ч байсан хамаагүй үүнийг цэнэглэж, асаагаад скандаж, архивлаж, хуваалцах цаас, тооцооны баримт, гэрэл зургаа зүгээр оруулахад л болно. Doxie хаанаас ч скандаад OneNote рүү синхрончилж танд бүх төхөөрөмжөөрөө скандсан бүх баримтдаа нэвтрэх боломж олгож байна
EDUonGo
EDUonGo цөөн хэдэн минутын дотор онлайн хичээл болон сургалт явуулах боломжийг хүн бүрт олгодог. EDUonGo-н оюутнууд өөрийн тэмдэглэлийн дэвтэрлүүгээ хичээлүүдээ хялбархан экспортлох боломжтой. Энэ нь оюутнуудад тэмдэглэл бичих болон бусадтай хуваалцахыг хялбар болгодог. Оюутнууд өөрсдийн OneDrive хэрэглэгчийн бүртгэл рүү бас холбож болно. Багшийн хувьд та Office Miх-с видеонуудаа хичээлдээ оруулж болно.
OneNote рүү э-шуудан илгээх
Өөртөө хамгийн чухал гэсэн зүйлсээ тэмдэглэлийн дэвтэр лүүгээ э-шуудангаар шууд илгээнгээ тэдгээрийг ав! Баримт, тэмдэглэл, маршрут болон өөр олон зүйлсийг me@onenote.com хаягаар илгээ. Бид тэдгээрийг OneNote тэмдэглэлийн дэвтэрт тань оруулах тул та тэдгээрт бүх төхөөрөмжөөсөө нэвтрэх боломжтой.
Epson Document Capture Pro
Document Capture Pro танд баримтыг хялбар скандаж, хуудас засварлаж, файл хадгалж, Workforce® DS-30, DS-510, DS-560 г.м. Epson болон бусад сканнераар скандсан програм руу өгөгдөл дамжуулах боломж олгоно. Үүнээс гадна хэрэглэгчид OneNote рүү нэг товшилтоор скандаж, олон төхөөрөмжөөс баримтуудад хялбар нэвтэрч, бусадтай хуваалцах боломжтой болно.
eQuil Smartpen2 & Smartmarker
Ямар ч хамаагүй гадаргуу дээр тэмдэглэлүүдээ бичээд, eQuil Smartpen2 болон Smartmarker ашиглан сайжруулж OneNote-д илгээ. Энэ бол гайхалтай санаагаа буулгах энгийн арга юм.
Evernote-с OneNote рүү импортлогч
Тэмдэглэлүүдээ Evernote-с OneNote рүү итгэлтэйгээр импортлоорой. Бид таны контентыг хүссэнээр тань цэгцтэй байлгана, тиймээс та хаана үлдээсэн яг тэндээсээ эргээд эхлэх боломжтой.
Feedly
Feedly нь уншигчдыг дуртай түүх, мэдээлэлтэй нь холбо өгдөг. Гайхалтай агуулгыг эрж олж, дагаад дараа нь шилдэг нийтлэлийг OneNote рүү нэг товшилтоор шууд хадгалахын тулд Feedly-г ашигла.
FiftyThree-н Paper ба Pencil
Pencil-ээс Paper-лүү санаануудаа буулгаж, OneNote ашиглан нэг алхамаар ахиул. Pencil нь сайжруулсан оновчлол, хялбар бичиж зурж болдогоороо алдартай, мөн алдаа гаргавал бичигт элементийг эргүүлээд, баллууртай мэт бүгдийг OneNote-ээс шууд арилга. Хялбархан тэмдэглэл хөтөлж, шалгах жагсаалт үүсгэн, цаасан дээр сараач, тэгээд хамтын тэмдэглэлийн дэвтэр дээр хамтран ажиллах, аудио бичлэг дээр нэмэх, ямар ч төхөөрөмж дээрээс виртуалаар хандах гэх мэт олон зүйлийг хийхийн тулд OneNote дээр хуваалц.
Genius Scan
Genius Scan нь халаасны сканнер юм. Энэ нь цаасан баримтыг тоогоор дүрсэлж, PDF файл үүсгэж, тэдгээрийг шууд OneNote-д хадгалах боломжийг танд олгоно.
IFTTT
IFTTT нь танд нэг энгийн мэдэгдэлтэй (хэрэв ингээд болоо бол) бат бөх холболт үүсгэх боломж олгоно. OneNote сувгийг IFTTT дээр ашиглаж Жорууд үүсгэж, хуваалцаад хуудас, автоматаар үүсгэж, агуулга синхрончилж, 80 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбо.
JotNot Scanner
JotNot таны iPhone-г зөөврийн олон хуудас скандагч болгож хувиргана. Та баримт, тооцооны баримт, цагаан самбар, нэрийн хуудас, тэмдэглэлийг электрон хэлбэртэй болгож скандахад JotNot-г ашиглаж болно. JotNot одоо Microsoft-н OneNote платформтой шууд нэгтгэхийг санал болгож буй тул та OneNote-н хэрэглэгчийн бүртгэлээрээ скандсан зүйлсээ шуурхай, хялбар нөөцөлж, тэдгээрийг зохицуулах боломжтой боллоо.
Livescribe 3 Smartpen
Livescribe 3 smartpen, Livescribe+ програмаар та зүгээр л цаасан дээр бичиж, гар утсан дээрээ харагдаж буй бүхнийг шууд үзэхээс гадна тэмдэглэлээ тэмдэглэж, хайж, бичвэр болгон хувиргах боломжтой. Та OneNote рүү юу ч илгээж болох тул таны гараар бичсэн тэмдэглэл, зураг зэргийг бусад чухал мэдээлэлтэйгээ нэгтгэх боломжтой.
Mod Notebooks
Mod нь үүлнээс нэвтрэх боломжтой цаасан тэмдэглэлийн дэвтэр юм. Танил үзэг, цаасан дээр тэмдэглэл хөтлөөд тэдгээр хуудсыг үнэгүйгээр тоон хэлбэрт шилжүүл. Бэлэн болсон тэмдэглэлийн дэвтрийн хуудсуудыг OneNote рүү синхрончилж, үүрд хадгална.
NeatConnect
NeatConnect нь ихээхэн цаасан баримтыг тоон баримт болгож хувиргаад OneNote рүү компьютергүйгээр шууд илгээнэ. Гэрийнхээ өрөө эсвэл албан тасалгааныхаа хаа нэгтээгээс NeatConnect-н Wi-Fi нийцэл, мэдрэгчтэй дэлгэцээр дамжуулж OneNote рүү шуурхай, хялбар скандаж цаг хугацаа хэмнэж, зохион байгуулалт болон ажлын үр бүтээмжийг цоо шинэ түвшинд гарга.
News360
News360 нь танд дуртай зүйлсээ судалж, ашиглах тусам улам ухаалаг болдог хувийн тохиргоотой мэдээний үнэгүй програм юм. 100,000 гаруй эх сурвалжаас мэдээлэл авдаг тул сонирхол татахуйц унших зүйлс байнга байх тул та дуртай түүхээ OneNote рүү нэг товч тогших төдийгөөр шууд илгээх боломжтой.
Nextgen Reader
Windows Phone-д зориулсан хурдтай, цэвэр, гоёмсог RSS уншигч.Одоо та OneNote рүүгээ нийтлэлүүдээ шууд хадгалж болохоор боллоо. Жаргалтайгаар уншаарай!
Office Lens
Office Lens нь таны халаасны сканнер л гэсэн үг. Хар, цагаан самбар дээрх тэмдэглэлийг алдахгүйгээс гадна буруу байршуулсан баримт, нэрийн хуудсыг эрж хайж, дутуу тооцооны баримт, нааллдаг цаасан дээрх тэмдэглэлийг дахин хаяж гээхээргүй боллоо! Office Lens таны зургийг шидийн юм шиг уншигдаж, дахин ашиглагдах боломжтой болголоо. Агуулгыг автоматаар тайрч, цэвэрлээд OneNote рүү шууд оруул.
OneNote For AutoCAD
OneNote for AutoCAD нь танд зурсан зургуудын хамт AutoCAD-аас тэмдэглэлүүд авахыг зөвшөөрнө. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт буй AutoCAD ашиглан 2 болон 3 хэмжээст зургууд бүтээдэг архитектур, инженерийн мэргэжилтэнүүдийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Эдгээр тэмдэглэл нь үүлэнд хадгалагдах ба хүссэн үедээ хандах боломжтой. Хэрэглэгч нар дараа AutoCAD дээр зургийг нээх үед эдгээр тэмдэглэлүүдийг харах боломжтой.
OneNote Class Notebooks
Суралцагч нэг бүрт зориулсан хувийн ажиллах орон зай, тараах материалын агуулгын сан, хичээл болон бүтээлч агуулгат зориулсан хамтын орон зайн тусламжтай хичээлийн төлөвлөгөө, сургалтын агуулгыг өөрийн дижитал тэмдэглэлийн дэвтрээсээ цэгцлээрэй.
OneNote Web Clipper
OneNote Web Clipper танд вэб хуудсыг вэб хөтчөөсөө OneNote тэмдэглэлийн дэвтэр лүүгээ хуулах боломж олгоно. Ганцхан товшилтоор л та юмсыг шуурхай оруулж, амьдралынхаа улам олон агшныг марталгүй санаж байх боломжтой боллоо.
Powerbot for Gmail
Чухал э-шуудан, харилцан яриа, хавсралтуудыг Gmail интерфейсээс OneNote рүү шууд хадгалаарай. Програмууд хооронд урагш хойш шилжих шаардлагагүй.
WordPress
OneNote дээр онлайн болон оффлайнаар ямар ч төхөөрөмж, платформ дээр WordPress-н нийтлэлүүдээ бичиж, өөрийн бүх тэмдэглэлд байгаа тэмдэглэлүүдээс агуулгаа хялбархан дахин ашигла.
Zapier
Zapier нь Salesforce, Trello, Basecamp, Wufoo, Twitter зэрэг өмнө нь ашиглаж байсан програмаа OneNote-тэй холбох хялбар арга зам юм. Уг програмыг ашиглаж тэмдэглэл нөөцөлж, гүйцээсэн даалгаврын бүртгэлийг хөтөлж, шинэ харилцах, гэрэл зураг, вэб хуудас болон бусад зүйлсийг хадгал.